Categories
мэдээ нийгэм

Санал тоолох хар машиныг шатаалаа

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам Тусгаар тогтнолын талбайд нэгдсэн жагслаа. Жагсагчид “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор жагссан бөгөөд сонгуулийн саналыг гараар давхар тоолохыг уриалсан лоозон барьсан байна.

Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна гэсэн байр суурьтай байна.

Жагсагчид сонгуулийн санал тоолох хар хайрцагийг Тусгаар тогтнолын талбайд шатаасан юм. Тэд өөрсдийн тавьж буй шаардлагатай УИХ болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлэхээр Төрийн ордон руу явцгаав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *