Categories
мэдээ улс-төр

Санал хураалтын ирц Хэнтий аймагт 37.59 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 40.61 хувьтай байна

УИХ-ын нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явагдана.

СЕХ-ноос сонгогчдын ирцтэй холбоотой мэдээллийг цахим хуудсаар дамжуулан хүргэж байгаа.

Уг хуудаст мэдээлснээр 10:00 цагийн байдлаар Хэнтий аймагт сонгогчдын ирц 37.59 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 40.61 хувьд хүрчээ.

Аравдугаар сарын 10-нд явагдсан нөхөн сонгуулийн ирцийн дүн мэдээгээр Хэнтий аймагт нийт 18,796 сонгогч бүртгэгдсэнээс 37.04 хувь нь, харин Сонгинохайрхан дүүргийн 45,151 сонгогчийн 39.61 хувь нь санал хураалтад оролцсон юм.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн тоо 50,752 бол 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн сонгогчийн тоо 113,993 байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *