Categories
мэдээ нийгэм цаг-үе

Самар түүхээр явсан нэг иргэн сураггүй болжээ

Самар түүхээр явсан нэг иргэн сураггүй болжээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ суманд 10 дугаар сарын 30-ны өдөр 15 хүн самар түүж байгаад нэг нь сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг 11 дүгээр сарын 5-ны 21.30 цагт ОБЕГ хүлээж авсан аж.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны харьяат иргэн Э/42 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *