Categories
мэдээ нийгэм

Самар бэлтгэх хугацааг наашлууллаа

Үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар хуш модны самрыг аравдугаар сарын 1-нээс эхэлж түүж бэлтгэхээр болсон байна.

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Энэ жил өмнөх жилүүдээ бодоход самрын гарц их байгаа. Гэвч гарц их байгаатай холбогдуулан иргэд болц гүйцээгүй самар бэлтгэн борлуулах нь их байна. Энэ нь байгальд болон бидний эрүүл мэндэд хор уршигтай. Болц нь гүйцээгүй самар халдварт өвчин тараах, үүсгэх эрсдэл өндөр байдаг. Тиймээс эрсдэл өндөртэй үеийн самар худалдан авахгүй байх нь зүйтэй юм. Самар бэлтгэх хугацааг аравдугаар сарын 1 болгох нь экологи болон биологийн хувьд асуудал үүсгэхгүй, самрын болц гүйцсэн байх үе юм” гэлээ.

Самар бэлтгэх газруудыг үйлдвэрлэлийн зориулалтаар ахуйн зориулалтаар хэмээн тус тус заасан бөгөөд самрын ургац маш муу болон муу байгаа зарим нутгийн ойн сангаас хуш модны самар бэлтгэхийг хориглосон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *