Categories
мэдээ нийгэм

Салютын худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр салютын буруу хэрэглээнээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох, бэртэж гэмтэх тохиолдол их гардаг. Иймээс нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас элдэв сальют, тэсэрч дэлбэрэх бодис баталгаагүй газраас, хүний гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулжээ.

2009-2011 онд салютаас үүдсэн гэмтэл бэртэл хамгийн их гарсан бөгөөд шинэ жилийн өдрүүдэд 300-аад тохиолдол бүртгэгдсэн байна. НОБГ энэ үеэс иргэдэд жил бүр сэрэмжлүүлсээр сүүлийн жилүүдэд энэ төрлийн осол бага гарах болжээ. Мөн энэ удаад ч бас иргэдийг салют буюу пиротехникийн хэрэгслэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой хандахыг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *