Categories
мэдээ нийгэм

Салхин цэцэг туссан бол ахиж тусахгүй

Сүүлийн үед бага насны хүүхдийн дунд салхин цэцгээр өвчлөх тохиолдол ихсэх болсон. Салхин цэцэг нийслэлийн хэмжээнд өмнөх онд 3,696 тохиолдол гарсан бөгөөд мөн оны өмнөх үеэс 367 тохиолдлоор өссөн. Харин он гарсаар эхний хоёр сарын байдлаар 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, мөн өмнөх оны үетэй харьцуулахад 179 тохиолдлоор өссөн байгаа юм. Үүнээс харахад сүүлийн жилүүдэд өвчлөл ихсэж байгааг харуулж байна. Энэ өвчинд урьдчилан сэргийлэх вакцин гэж одоогоор байхгүй учраас эцэг, эхчүүд хүүхдээ зөвлөмжийн дагуу сэргийлэх шаардлагатай байгаа юм.

Энэ талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ж.Энхцэцэг зөвлөж байна.

Салхин цэцэг нь вирусээр үүсдэг. Ихэвчлэн бага насны болон жирэмсэн эхчүүд өртөмтгий бөгөөд энэхүү халдварт өвчин нь өвөл, хаврын улиралд ихэсдэг аж. Хүндрэлийн хувьд янз бүр байна. Вирусийн гаралтай дээрээс нь дархлаа нь сул байх үед өөр ямар нэгэн өвчин тусч болно. Эсвэл бохир гараараа маажсаны улмаас арьсны идээт үрэвсэл рүү хүндэрч болдог. Арьсны үрэвсэл нь цааш даамжрахаас эхлээд хүндрэл байна. Гэхдээ энэ тохиолдол цөөн.

Салхин цэцэг туссан бол ахиж тусахгүй.Яагаад гэвэл туссаны дараа хүнд дархлаа тогтчихдог гэж хэлсэн. Улаан бурхан, салхин цэцэг гээд өвдсөний дараа адилхан дархлаа тогтдог. Харин түүнтэй ижил төстэй өвчин тусч болно. Тухайлбал харшил ч байж болно. Тиймээс нэг л удаа тусдаг. Дархлаа тогтсон хүн ахиж өвдөхгүй.

Улаан бурхан өвчин болон салхин цэцгийн ялгаа:

Салхин цэцэг нь биеэс гарсан улаан гүвдрүү нь дотроо цэврүүтэй байдаг учраас ялгаж болно. Зарим тохиолдолд дөнгөж гарч эхэлж байгаа учраас андуурч магадгүй. Мөн хүнийхээ онцлогоос хамааран цөөхөн эсвэл ихээр гарч болдог. Голдуу зөөлөн эдтэй газар туурдаг.

Дээрх халдвар туссан үед усанд сайн орох хэрэгтэй, эсвэл ус хүргэж болох уу?

-Энэ нь тухайн хүүхдийн онцлогоос хамаардаг. Бие дээр гарсан тууралт нь хатаад ирэхээр тавлаж эхэлдэг. Тавыг нь хуулчихаар сорви тогтчихдог. Тэгэхээр усанд орох үедээ тав нь хуулрах магадлалтай байдаг учраас ийм утгаараа хүмүүс усанд хүрч болохгүй гэдэг байх. Ерөнхийдөө бол гар нүүрээ угаахаас эхлээд ус хүргэж болно.

Салхин цэцэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Энэхүү өвчнөөс сэргийлэхийн тулд хоёр цаг тутамд гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх мөн уусмал бэлдэх нь чухал байдаг.Тухайлбал сармис, содны болон давсны уусмалаар амны хөндийг зайлна. Мөн агаар дуслын замаар халдварладаг учраас хэрэв таны хүүхэд салхин цэцэг туссан бол гэрт нь эдгэрэх хүртэл нь байлгах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *