Categories
мэдээ спорт

Сакраменто кингс улирлын 15 дахь хожлоо авлаа

Yндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр дөрвөн тоглолт явагдлаа. Өнөөдөр Сакраменто кингс Майми хитийн талбайд зочилж эцсийн мөчид 89:88-аар ялж улирлын 15 дахь хожлоо байгуулжээ. Сакраменто кингсээс Бадди Хелд багаа тэргүүлж 24 оноо авсан бол рүүки тоглогч Ди Арон Фокс үүргээ сайн биелүүлж 14 оноо авчээ. Мөн төвийн тоглогч Зак Рандолф 10 оноо, 10 самбраар багтаа тус хүргэсэн байна. Харин Майми хитээс холбогч Горан Драгич үүргээ сайн биелүүлж 23 оноо, Уэн Эллингтон 20 оноо авч багаа тэргүүлжээ. Ингэснээр Майми хит 21 дэх хожигдлоо амслаа.

Мөн Денвер Нагеттс талбайдаа Нью Иорк никсийг хүлээн авч довтолгоо зонхилсон тоглолтод 130:118-аар буулгаж авчээ. Наггетсаас Гарри Харрис 23 оноо авчээ. Тэрээр холын зайнаас зургаан удаа довтолж дөрвийг нь оноо болгосон байна. Мөн төвийн тоглогч Николо Иокич 18 оноо авч 10 оновчтой дамжуулалт өгч дабл дабл хийжээ. Харин Нью Иоркоос Кристапс Порзингис, Майкл Бисли нар 21 оноо авсан байна. Харамсалтай нь тэд холын зайнаас 38 хувьтай довтолсон нь хожигдлын гол шалтгаан нь байсан юм.

Вашингтон Уазардс 112:121 Оклахома сити тадр

Миннесато Тимберволвэс 113:126 Голден стэт уарриорс

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *