Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Сайн унтаж амрах нь олон талын ашиг тустай

Сайн унтаж амрах нь жин хасах, ой санамж сайжруулах, аз жаргалтай болгох гээд бидний бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой байдаг ч бидний ихэнх нь нойроо ханатал авч чаддаггүй.

Та ч мөн шөнө тухтай унтаж нойроо авч чадахгүй байна уу? Тэгвэл одоо хүргэх гэж буй энэхүү зөвлөгөө танд тусалж магадгүй юм.

1. МӨРНИЙ ӨВДӨЛТ

Дэр тэвэрч унтах нь ихэнх өвдөлтийг намдаах үр дүнтэй арга. Магадгүй тэврэлт хүний биед аз жаргалын даавар ялгаруулдагтай адил дэрийг хүн гэж төсөөлснөөр өвдөлтүүд намддаг ч байж болох.

Шөнө мөр тань өвдөж өглөө сайтар амраагүй мэт мэдрэмж төрж байна уу? Тэгвэл орой унтахдаа дэр тэврээд дээшээ хараад унтаарай.

Жич: Хажуу талаараа харж унтах хэрэггүй.

2. НУРУУНЫ ӨВДӨЛТ

Зөөлөн тухтай орон дээр хэвтэж байгаа ч нуруу тань өвддөг бол хажуу талаараа харж унтахыг зөвлөж байна. Харин танд хажуу талаараа харж унтах нь тухгүй байдаг бол дээшээ харж хэвтээд хөлөн доороо томхон шиг дэр тавиад унтаад үзээрэй.

Жич: Та доошоо харж унтдаг бол гуяынхаа дор дэр тавьж унтаарай.

3. ХҮЗҮҮНИЙ ӨВДӨЛТ

Хүзүү өвдөлтийг дэрээр шийдэх боломжтой. Гол нь дэр таны хүзүү орчмын хэсгийн онцлогт таарсан /хэт өндөр биш, хэт нам биш, хэт зөөлөн эсвэл хатуу биш гэх мэт/ байх ёстой.

Судалгаагаар латекс дэр хамгийн тухтай байдаг гэнэ.

Жич: Хэрэв та энгийн дэр дэрлэдэг бол 2 жил тутамд дэрээ сольж хэвшээрэй.

4. УНТАХГҮЙ БАЙХ

Орой унтах гээд хэвтэхэд нойр тань хүрдэггүй бол дараах зүйлсэд анхаараарай. Үүнд:

– Унтахаасаа өмнө кафейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

– Өглөө болон үдээс хойш дасгал хөдөлгөөн хийх

– Унтахын өмнө утас, зурагт гэх зэрэг техник хэрэгсэл ашиглахгүй байх.

Жич: Унтахынхаа өмнө утсаараа оролдохгүй байх хэцүү ч утасны цэнхэр гэрэл нь таны нойрны цикл болон хараанд муугаар нөлөөлөх тул энэ зуршлыг эртхэн хаях хэрэгтэй.

5. УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙХ

Сайтар амрахын тулд таны биеийн темпратур сэрүүн байх ёстой бөгөөд өрөөний темпратур 20-22-н хооронд байх хэрэгтэй.

6. БОСОЖ ЧАДАХГҮЙ БАЙХ

Өглөө сэрээд орноосоо боссон ч нойр тань сэргээгүй байна уу? Эрдэмтэд өдөр бүр нэг цагт сэрэхгүй байхыг нийгмийн тийрэлтэт хоцрогдол хэмээн нэрлэдэг. Өдөр бүр ижил цагт сэрснээр бие тань дасаж эхлэх тул үүнийг хэвшил болгоорой.

7. ЦЭЭЖ ХОРСОХ

Нийт 7 сая гаруй Америкчууд цээж хорсох эмгэгтэй байдаг гэсэн судалгаа бий. Шөнө унтахад цээж хорсож чилээрхдэг бол өндөр дэр дэрлэж зүүн талаараа харж унтахыг зөвлөж байна.

Жич: Цээж хорсох бүрд зүүн тийшээ харж унтаад байж болохгүй. Эмнэлгийн байгууллагад хандаж өвчний шалтгааныг тогтоогоорой.

8. ХУРХИРАХ

Та шөнө унтахдаа хурхирдаг бол дээшээ харж унтахаас зайлсхийгээрэй. Хажуу талаараа харж унтах нь их үр дүнтэй байдаг.

Жич: Согтууруулах ундаа уусны дараа унтахад согтууруулах ундаанд агуулагдаж буй тайвшруулах нөлөө нь эрүү болон хоолойн булчинг сулладаг. Улмаар эдгээр суларсан булчин амьсгалын замыг хаагдуулж хурхирдаг байна. Тиймээс согтууруулах ундаа бүү хэрэглээрэй.

9. ШӨРМӨС ТАТАХ

Шөнө унтаж байхад шөрмөс татах нь булчин болон мэдрэлийн ядаргаатай холбоотой. Хэрэв шөрмөс тань татдаг бол өдөрт сунгалтын дасгал хийж хөлөндөө массаж хийж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *