Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайдууд томилогдож, Ерөнхийлөгчийн хоригийг ирэх долоо хоногт хэлэлцэх болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилсон. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдаар Ц.Оюунбаатар, Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайхан, Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар М.Зоригт, Сангийн сайдаар Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэг нарыг томиллоо. Ээлжит бус чуулганы үдээс хойших хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх байсан. Гэвч “Шударга ёс” эвсэл завсарлага авсанаар УИХ-ын чуулган ирэх мягмар гариг хүртэл завсарлав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *