Categories
мэдээ спорт

Сагсчид гурван хожил авч 17-р байр эзлэв

“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож 17-р байрыг эзлэв.

Тус наадмын “В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадаагүй юм. Харин 17-24-р байрын төлөө тоглох эрхийг авсан сагсчид Африк тивийн төлөөлөл Мозамбик (62:58), Америк тивийн төлөөлөл Чили (72:54), Европ тивийн төлөөлөл Швейцарь улсуудыг (76-71) дараалан хожсон юм. Ингэснээр манай сагсчид Швейцарь, Чили, Мексик, Япон, Тайван, Мозамбикийн багуудыг ардаа орхиж, 17-р байрт оров.

Тус наадмын алтан медалийг АНУ-ын сагсчид хүртсэн бол Герман, ОХУ-ын баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *