Categories
мэдээ нийгэм

Саарал ус боловсруулах үйлдвэрийн барилгын ажил ирэх намар эхэлнэ

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах болсон юм. Энэ төслийн хүрээнд нийслэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг байгальд сөрөг нөлөөгүйгээр хангах, газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэр болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр (УГЦҮ)-ийг холбогдох шугам хоолойн хамт байгуулна.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулж туршилт, тохируулгын ажил нэг жил орчим хугацаанд үргэлжлүүлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрик шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *