Categories
гадаад мэдээ

Саакашвилийг Гүржийн иргэнээс хасав

Өнөөгийн Одесса хотын захирагч Гүржийн экс ерөнхийлөгч Михаил
Саакашвили өөрийн улсын иргэний харъяаллаас хасагдаж байна. Эрх
баригчдын ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Саакашвили Украины иргэн
болсонтой холбоотой гэнэ.

Үүний өмнө Гүржийн Хууль зүйн яамнаас тус улсын Эрүүгийн хуулийн дөрвөн
зүйл ангиар өнөөгийн Одесса хотын захирагч бөгөөд Гүржийн экс
ерөнхийлөгч Михаил Саакашвилийн иргэний харъяаллыг зогсоох
тодорхойлолтыг ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид хүргүүлээд байсан.

Саашашвилийн иргэний харьяаллыг хассан шийдвэр нь ерөнхийлөгч гарын үсэг зурсаны дараа хүчин төгөлдөр болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *