Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэргийг шүүх хурал эхлээгүй байна

С. Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 10 цагаас эхлүүлэхээр товлоод байсан. Одоогоор шүүх хурал эхлээгүй байгаа тухай манай сэтгүүлч мэдээллээ.

Яг одоогийн байдлаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийг цагдаагийн хамгаалалтад авсан байна. Шүүх хурал сурвалжлахаар очсон хэвлэлийнхний бичиг баримтыг шалган нэвтрүүлж байгаа аж.

Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг амь насыг хөнөөсөн хэрэгт “Төрийн нууцад хамаарах баримт материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учраас “маш нууц”-ын зэрэглэлд хамааруулж буйг мэдэгдсэн. Иймээс хэвлэлийнхэн шүүх хурлын эхлэл хэсгийг камер бусад техник хэрэгсэлгүйгээр сурвалжлах боломжтой юм.

Түүний дараа шүүгдэгч нарыг танхимд оруулж, шүүх хурлыг эхлүүлэхээр болжээ. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтэн, шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хорих 461-р ангид ирээд байгаа юм. Тэд 2016 оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *