Categories
мэдээ нийгэм

С.Зоригийн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ

Зориг агсны хэрэгтэй зурган илэрцүүд

Цагдаагийн Ерөнхий газраас С.Зориг агсны хэрэгт холбогдуулан хоёр иргэнийг саатуулан шалгаж байна. Шалгагдаж буй иргэдийн ар гэрийн хүмүүс болох Р.Жавзмаа, Т.Хүрэлбат, Г.Энхбаяр нар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Амарбат зурган илэрцүүдС.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булганыг холбогдуулан шалгаж, 10 орчим сар хорих ангид цагдан хорьсны эцэст батлан даалтад гаргаад байгаа билээ. Мөн сар гаруйн өмнөөс уг хэргийн сэжигтнээр Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Хамгийн сүүлд, энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орж, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон талаар Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн билээ.

Шалгагдаж буй иргэдийн ар гэрийн хүмүүс болох иргэн Р.Жавзмаа: Хүүгийн маань утсанд 2014 оноос эхлэн гэр бүлийг чинь үгүй хийнэ, С.Зоригийн хэрэгт холбогдсоныг чинь илчилнэ гэх үгстэй захиа ирэх болсон. Судалж үзэхэд манай хажуу хашаанд амьдардаг байсан залуу бичсэн болж таарсан. Бид хуулийн байгууллагад хандсан ч хүлээж аваагүй. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг маань тагнуулын гэмээр хүмүүс баривчлаад 461 дүгээр хорих ангид хорьсон байсан. Хорьсон шалтгаан нь таксины жолоочийг мөчлөн амь насыг нь хөнөөн шоронд хоригдсон н.Амгаланбаатарын хэлснээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн. Миний хүү хэзээ ч тийм зүйл хийгээгүй. Хилс хэрэг хүлээлгэх гээд байна. Энгийн ногоочин иргэнийг дарамталж байгаад харамсаж байна.

Иргэн Т.Хүрэлбат: Манай дүүгийн гар утас руу Амгаланбаатар гэдэг иргэн хоёр жилийн өмнөөс мөн адил дарамталсан утга санаатай захиа бичдэг байсан. Улмаар өнгөрсөн жил Эрдэнэт хотод ажилдаа явах замд нь тагнуулын байгууллагынхан Амгаланбаатар гэгчийн гүтгэлгээр С.Зоригийн хэрэгт холбогдуулан барьж, хорьсон юм билээ. 1998 онд дүүгийн маань бага хүүхэд нь хоёр настай байсан. Тийм байтал гэмт хэрэг үйлдэх гээд явж байсан гэвэл үндэслэлгүй. Тэгэхээр хууль, хяналтын байгууллага энэ хэргийг илрүүлэх биш энгийн иргэнд хэргийг үүрүүлэх гээд байна гэж бид харж байна гэв.

Одоогоор иргэн Т.Чимгээ, н.Содномдаржаа нарыг хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *