Categories
мэдээ нийгэм

С.Өлзийсайханыг хууль бусаар ажлаас нь халжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Шаамар сумын Дулаанхан тосгоны хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханыг 24 цагийн бүлэг ажиллуулсаных нь төлөө хууль бусаар ажлаас нь халжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөөр С.Өлзийсайхан хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. “Манай тосгоны хувьд цэцэрлэгийн насны 227 хүүхэд байдгаас 186 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг. Хүүхдүүдийг цэцэрлэгт аль болох түлхүү хамруулах болон эцэг эхчүүдийн санал хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Боловсролын газар, Шаамар сумын засаг дарга, Шаамар сумын ИТХ-д хандан зөвшөөрлийг авснаар 2013 оны хоёрдугаар сарын 20-оос эхлэн 30 гаруй хүүхэдтэй 24 цагийн бүлгийг нээн ажилуулж олон эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ санаа зовох зүйлгүй ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Гэтэл  Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Чи дур мэдэн  24 цагийн бүлэг нээн ажилууллаа” гэж янз бүрийн хуулиар нотлогдоогүй шалтаан тоочин басамжлан доромжилж монголын ирээдүйн нэг хэсэг болсон Дулаанхан тосгоны бяцхан үрсэд хатуу сэтгэл гаргаж байгаад туйлын их харамсаж байна” хэмээн тэрээр ярьлаа. 24 цагийг бүлэг нээн ажиллуулж өр авлага үүсгэсэн шалтгаанаар ажлаас халах шийдвэр гаргасан юм байна. Энд хүүхдийн хоолны зардлын асуудал хөндөгдөөд байгаа юм. Өдрийн бүлгийн хоолны зардал 1650 төгрөг байдаг. 24 цагийг бүлгийн хүүхдийн хоолны зардал хоногт 2400 төгрөг аж. Эндээс тодорхой хэмжээний өр авлага үүссэн ч улсад болоод аж ахуйн нэгж хувь хүмүүст хохирол учруулалгүй өр авлагыг бүрэн дуусгасан байна. Гэтэл  Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат эрх мэдлээрээ далайлган түүнийг ажлаас халжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *