Categories
мэдээ нийгэм

С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана

Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон тухай мэдээлэл хийлээ. Тэрээр намрын чуулган эхлэх өдөр өлсгөлөн зарлах аж. Зөрчлийн тухай хууль нь амьдралд нийцэхгүй байгаагаас цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байгаа тул ийм шийдвэрт хүрсэн гэлээ.

Тэрээр хэлэхдээ “Би өлсгөлөн зарлахдаа Монгол Улсын Жагсаал цуглааны журамд захирагдаж хийнэ. Би худалдаа эрхэлдэг учраас энэ талаар гаргасан хуулийг эсэргүүцэж байгаа юм. Жишээ нь Зөрчлийн тухай хуульд татвараа төлөөгүй бол 1.5 саяар торгодог. Ядаж 200-аас нэг сая болгож болоогүй юм уу. Мөн зөвшөөрөлтэй худалдаа хийх газар зөвшөөрөлгүй худалдаа наймаа хийвэл 50 мянгаар торгоно. Үүнийг ч мөн адил 10-50 мянга төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулах байсан. Би Зөрчлийн хуулийг тэр чигээр нь эсэргүүцээгүй. Тийм учраас УИХ-ын эрхэм гишүүдээ ард иргэдийнхээ амьдралд ойрхууль батлаач ээ.Үүнээс чинь болоод цагдаа, иргэний хооронд байнга мөргөлдөөн гарч байна. Иймээс би цагдаагийн байгууллагын нийт албан хаагчдаас хувиасаа болон жижиг худалдаа эрхлэгч иргэдийн өмнөөс уучлалт хүсч байна. Энэ бол бялдуучлал биш. Дараагийн нэг эмзэглэж байгаа зүйл бол зургадугаар сарын 28-нд надад Зөрчлийн хэрэг үүсгээд намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө өчигдөр шүүхээр оруулсан. Үүнийгээ 40 гаруй хоногийн хугацаанд мэдүүлээгүй хэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүднээс намайг гавласан. Би гэр бүлдээ хэлэх гэтэл “Та шүүх дээр очоод ярь” гэсэн. Зөрчилд холбогдсон этгээд ар гэртээ мэдэгдэх ёстой.Гэтэл намайг хүн гэж тоогоогүй. Мөн ажлаа хийж байгаа цагдаагийн албан хаагч нар хувийн характераар ханддаг. Ийм муухай Зөрчлийн хууль үйлчлээд байна” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *