Categories
мэдээ нийгэм

​С.Хорлоо:Ерөнхий сайд түүхий нүүрсийг хориглоно гэсэн шийдвэрээ эргэн харах хэрэгтэй

Үндэсний мэдээллийн төвд Ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар хэвлэл мэдээллийн байгуулагат хандаж санал бодлоо хуваалцлаа. Тэрбээр Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг улс орныг удирдах чадваргүй, Үндсэн хууль зөрчиж 2017 онд сонгуульд ялалт байгуулсан хэмээн үзэж буйгаач хэлсэн юм.

Мөн шахмал түлш, автобусны зорчих картны талаарх асуудлуудыг онцлон ярилаа.

Тухайлбал “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс түүхий нүүрс түлшинд ашиглахыг хориглоно. Энэ шийдвэр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ. Хүмүүс шахмал түлшний талаар ам сайтай байхаар нь өнгөрсөн өвөл хоёр шуудайг авч түллээ. Цайны ус буцлах нь бүү хэл асахгүй, илчгүй юм билээ. Гэр халаахгүйгээсхарвал өвлийн улиралд хөлдөөх шинжтэй. Шатаж дууссаныхаа дараа шаар л үлдэж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэлэхэд түүхий нүүрсийг хориглоно гэсэн шийдвэрээ эргэн хар” гэв. Харин нийтийн тээвэрт үүсээд буй нөхцөл байдлын талаар: “Иргэд автобусны жолооч нарт давхар цалин өгөөд байна. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд цахим картаа цэнэглэхгүй жолоочид бэлнээр 500 төгрөг өгдөг. Би Яармаг руу явахдаа автобусны жолооч иргэдээс хэдэн төгрөг бэлнээр авч байгааг тоолж үзэхэд 25 мянган төгрөг болсон. Нэг буудал дээрээс 6000 төгрөг авч буй тохиолдол ч байсан.Гэтэл нийтийн тээврийн компаниуд үйлчилгээгээ зогсооно гэж сүрдүүлээд л улсаас мөнгө авч байна. Үүнийхээ оронд үйлчилгээнд явдаг автобусныхаа жолооч нарыг хянадаг болмоор байгаа юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *