Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлан, Т.Баясгалан хоёр малчдыг дэмжиж, хамтарсан тоглолт хийнэ

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Гавьяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж буй ажээ. Уг тоглолтоо Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготойгоор хийж байгаа аж. Тэд тоглолтоо Улаанбаатар хотод хийгээд бүх аймаг, суманд хийх бөгөөд тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна эд материал болон бэлэн мөнгө болж очих юм.

“Илгээлтийн эзэд” аяныг Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ дэмжиж байгаа аж. Тоглолт Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох бөгөөд хөдөө орон нутагт хэзээ тоглолт хийх, билетийн үнэ, хэзээнээс худалдаалагдах талаар удахгүй мэдээлэл хийх юм байна.

Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүндэрч нийт 300 гаруй мал хорогдоод байгаа аж. Эргэн хамтран дуулахаар болсон хоёр гавьяат ийнхүү малчдыг дэмжихээр шийджээ.

Дашрамд сонирхуулахад, дуучин С.Жавхлан сонгуульд нэр дэвших тухайд одоогоор шийдээгүй байгаагаа дуулгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *