Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзаж, биед нь халдав

Төв талбайд суулт зарлаад буй УИХ-ын гишүүн асан С.Жавхлан асуулт асуусан сэтгүүлчийн толгойг гар утсаараа тоншжээ.

Тэрбээр unuudur.mn сайтын сэтгүүлчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү?” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа тоншож “Бэлдэж өгсөн асуулттай ирлээ. 13:00 цагаас мэдээлэл хийнэ гэж ах нь өмнө нь мэдээлэл өгсөн. 13:00 цагтаа ир” гэж байгаа нь сайтуудын шууд дамжуулалтын бичлэгт үлджээ.

С.Жавхлан нь энэ сарын 15-наас эхлэн “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа билээ.

Энэхүү үйлдэл нь сэтгүүлчийн мэдээлэл бэлтгэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн, халдаж буй үйлдэл бөгөөд Монгол улсын үндсэн хуулийн 14.3.1 дүгаар зүйл заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл байж болзошгүй байна. Тодруулбал ,”Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *