Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Овт шаар данстай гэсэн гишүүд маш их басамжлалтай хандаж байна. Би тэр бүхнийг орхихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Овт шаар данстануудыг цэгцэнд нь оруулна. Гадна нуусан мөнгүүдийг нь оруулж ирнэ. 60 тэрбумын асуудлыг цэгцэлнэ” гэж амалж байсан.
Би Монгол Улсын Ерөнхийлөгч та ажлаа хийгээч ээ гэж шаардаж шахах болно. Энэ амлалтаа бүхэл бүтэн нэг жилийн хугацаа болсон ч биелүүлсэнгүй. Долоо, долоо хоног болгон Монгол Улсын Ерөнхийлөгч рүү шаардах албан бичиг явуулна. Болж байгаа үйл явдлуудыг цаашид дамжуулах болно” гэлээ.