АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2021.02.04/ мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэ “Тавдугаар сарын 01-ны өдөр АН-ын 10 дугаар Их хурлыг зарлах тушаал гарсан. Энэхүү их хурлаар АН-ын дараагийн даргыг болон АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжилна. Цагаан сарын баярын дараа АН-ын дарга болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах “дотоод сонгууль”эхэлнэ” гэлээ.