Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Тамга надад ирсэн учир өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлнэ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

С.Эрдэнэ “АН хоёр хуваагдсан зүйл байхгүй. Нэгдмэл, нэг бүтэцтэй нэг удирдлагатай үйл ажиллагаагаа явуулна. Зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас болж намыг хоёр хуваагдсан гэж үзэж болохгүй. Нэг үгээр хэлвэл Ц.Туваанаас болж.

Би Ардчилсан намын дарга хэвээр байгаа. Хэвээр байгааг, Ц.Тувааны тамга хүчин төгөлдөр бус гэдгийг УБЕГ-ын байцаагчийн дүгнэлт баталсан. Ц.Тувааны тамга хүчингүй болсон. Тамгаа сэргээн авах эрх надад шилжсэн. Иймд өнөөдрөөс АН хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *