Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: Иргэдийн I, II тунг тавдугаар сарын 30-ны өдөр гэхэд хийж дуусгана

ковид

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрээр “Гуравдугаар сарын 5-наас хойш халдварын тохиолдол огцом өссөн. Хөл хорионы үр дүн дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гарч, тархалтын эрчим буурах хандлага ажиглагдаж байна. 18-54 насны хүмүүс нийт тохиолдлын 50 хувийг эзэлж байгаа. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү их өвдөж байна. 6161 хүүхэд халдвар авснаас 1725 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд, дундаж нас нь 66 байна.
Хөл хориог дахин 12 хоног сунгаснаар нийт тохиолдлын тоо 800-гаас доош орно гэсэн тооцоолол гарсан. ХӨСҮТ-д байгаа тандалт судалгааны багийг дүүрэг рүү шилжүүлсэн. Нас баралт болон тохиолдлын тоог бууруулах чиглэлээр ажиллаж байна. Гарааны эмчилгээг өрхийн түвшинд эхлүүлэх зөвлөмжийг гаргаад ажлыг эхлүүлсэн. Ойрын хавьтал, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж, эмнэлэг рүү шилжүүлнэ. Хүчилтөрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлж, 20 байршилд 3890 орыг бэлдсэн. Үүнээс 200 орыг эрчимт эмчилгээний чиглэлээр бэлдсэн.
Батлагдсан тохиолдлуудаа цахимаар хянах боломжийг бүрдүүллээ. Эмнэлгүүдийн нөөцийн мэдээллийг цахимаар харах боломжтой болсон. Нийт вакцинд хамруулах хүмүүсийн 34.2 хувийг дархлаажуулсан. Нийслэлийн иргэдийн нэгдүгээр тунг тавдугаар сарын 8, хоёрдугаар тунг тавдугаар сарын 30 гэхэд хийж дуусгана” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *