Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар түрүүллээ

“Mongolia open 2016” олон улсын А зэрэглэлийн тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 58кг-д дэлхийн аварга, С.Цэрэнчимэд “Монголиа опен”-д анх удаа түрүүлэв. 58кг-д С.Цэрэнчимэд, Д.Гантуяа, Б.Шоовдор, А.Батцэцэг нарын дөрвөн бөх тойргоор барилдаж, С.Цэрэнчимэд түрүүлэн, мөнгөн медалийг Э.Гантуяа, хүрэл медалийг Б.Шоовдор нар хүртсэн юм. Дашрамд онцлоход, С.Цэрэнчимэд, Д.Гантуяа нарын ялалтын оноо тэнцсэн ч олон онооны зөрүүтэй хожил, шагналын оноогоор С.Цэрэнчимэд түрүүлэв.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 53кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг өнгөллөө. Харин энэ жингийн мөнгөн медалийг Сталвира Оршуш, хүрэл медалийг Алина Казимова нар хүртэв.
Чөлөөт бөх сонирхогчдын хувьд эмэгтэйчүүдийн 63кг бас л сонирхол татаж байв. Энэ жинд гавьяат С.Батцэцэг өнгөлж, “Монголиа опен”-ы дөрөв дэх түрүүгээ авсан юм.
Мөнгөн медалийг Н.Чанцалнямаа, хүрэл медалийг Алдар спорт хорооны Э.Цэвэгмэд нар хүртэж, 63 кг-аа магнайлцгаав.

Харин эрэгтэйчүүдийн 61кг-д Т.Түвшинтулгын барилдаан үзэгчдийг багагүй өндөлзүүлээд авав. Тэрээр ОХУ-ын бөх Владимир Елегонтовыг ялж алтан медалийн эзэн болсон юм.
Эрэгтэйчүүдийн 70кг-д Д.Алтангэрэл анх удаа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргалаа.
Мөн эрэгтэйчүүдийн 86кг-д шинэ аварга төрж Л.Төртогтох түрүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *