Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, П.Орхон, Д.Отгонцэцэг нар алтын төлөө барилдана

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болж байна. Өнөөдөр хүрэл, алтан медалиудын төлөөх барилдаан болно.

Өнгөрсөн барилдаанаас сонирхуулвал, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх Алёна Кууларыг 2:1 онооны харьцаагаар хожиж, Оросын бөх Ольга Хорошевцеваг цэвэр дарсан юм. Д.Отгонцэцэг хагас шигшээ барилдаанд азербайжаны бөх Лейла Гурбановаг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө өнөөдөр оросын бөх Любовь Сальниковатай өрсөлдөнө.

Олон улсын хэмжээний мастер П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Ирина Кордюковаг 4:0 харьцаагаар ялж, улмаар А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожсон. Хагас шигшээ барилдаанд оросын бөх Мария Люльковаг цэвэр ялсан бөгөөд алтан медалийн төлөө оросын бөх, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт, европийн 5 удаагийн аварга Наталья Гольцтой барилдана.

Мөн 63 кг-ын жинд Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг шувтаргын барилдаанд оросын бөх Инна Тражуковатай хүч үзнэ.

Түүнчлэн хүрэл медалийн төлөө 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Намуунцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа, 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор нар хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *