Categories
мэдээ нийгэм

​С.Батцэцэг: Энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа баяртай байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон тэмдгийг нь гардууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө хойш олгож буй анхны шагнал нь энэ билээ.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг “Лондон-2012” олимпийн хүрэл, 2010, 2015 оны ДАШТ-ий алт, 2013 оны мөнгө, “Казань-2013” “Универсиад” их наадмын аварга, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алт, мөнгө, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл, Польшийн нээлттэй тэмцээний алт, хүрэл, Киевын ОУТ-ий хүрэл, Чувашийн Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын нээлттэй тэмцээний мөнгө, Сассаригийн ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий 2012, 2013, 2015, 2016 оны аварга, 2011 оны мөнгө, 2017 оны хүрэл, 2009, 2010, 2012, 2013, 2016 оны насанд хүрэгчдийн улсын аварга юм.

С.Батцэцэг спортын тамирчдаас 18, чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь хөдөлмөрийн баатар болж байна. Түүнээс өмнө Хорлоогийн Баянмөнх 1992, Жигжидийн Мөнхбат 1994, Зэвэгийн Ойдов 1994, Дашдоржийн Цэрэнтогтох 2006 онд Хөдөлмөрийн баатар болж байв. Шинэхэн хөдөлмөрийн баатар маань гадаадад эмчлүүлж байгаад эх нутагтаа ирсэн даруйдаа баатрын тэмдэгээ гардан авсан юм.

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг: “Өнөөдөр энэ эрхэм хүндтэй цолыг авсандаа баяртай байна. Намайг чөлөөт бөхийн спортод оруулсан Дондов багшдаа, бөхийн эрдмийг дэлхийн тавцанд хүргэхэд надад тусалж, зааж сургасан З.Дүвчин багшдаа, шигшээ багийн багш Б.Батбаяр, Сүхбаатар, Цэдэнсодном багш нартаа маш их баярлалаа” гэж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *