Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөрүүлжсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнээс хойш Цэргийн төв эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авчээ. Энэ талаар тус эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм. Тэрээр, “Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу Цэргийн төв эмнэлэг нь коронавирусний эрсдэлээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудаа коронавирусний үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамруулсан. III сарын 15-наас эмнэлгээ бүрэн чөлөөлж, өвчтөнүүдээ бусад эмнэлэг рүү шижлүүлсэн. Манай эмнэлэг гадаадаас эх орондоо ирсэн 460 иргэнийг хүлээн авлаа. Үүний дотор жирэмсэн болон гадаадад эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон 250 гаруй иргэн байсан. Тусгаарласан иргэдэд эмнэлгийн 256 эмч, эмнэлгийн ажилтнууд ээлжээр үйлчилж байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол гараагүй” гэв.