Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажил удахгүй эхэлнэ

Image result for С.Батболд

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ярихдаа “Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг нь хөрсний бохирдол болоод байгаа. Иймд хөгжингүй орнуудын шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар бид судалж байна. Мөдхөн Япон улсад албан томилолтоор ажиллахдаа хөрсний бохирдлыг шийдэх технологийн шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзахаар тохирсон. Мөн удахгүй гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажил эхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бид 2020 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоорзорин ажиллаж байна. Газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд зарим барилгын компаниудын гэрээг цуцлах, иргэдийг түр орон сууцанд оруулах арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байгаа” гэж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар“ Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт,гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгааарга хэмжээний талаарБарилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсох үеэр тэр ийнхүү тайлбарласан юм. Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *