Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Би энэ албан тушаалтай зууралдахгүй ээ

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан эхнэр Ч.Ичинхорлоо нь дэглэмийг зөрчиж, улаан бүс рүү нэвтэрсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрээр:

“Би албан тушаалтай зууралдахгүй. Цар тахалтай тэмцэж байгаа. Хэн ч байсан дүрэм журмаа л мөрдөж байгаа. Манай намын болон бусад нөхдүүд үүнийг улс төржүүлж байна.Манай эхнэрийн хувьд өвчин туссан эцэг эх дээрээ очсон. Айлын эхнэр хүн ямар үүргийг гүйцэтгэдэг түүнийг л хийгээд явж байгаа. Энэ өвчинд хамгийн хүнд тусч байгаа нь ахмадууд. Гуравдугаар сарын нэгнээс хүнд өвчтөнд гэр бүл нь сахиураар байхад 14 хоног гэрээр тусгаарлах журам хэрэгжиж байгаа. Өөрсөддөө давуу эрх олгосон зүйл байхгүй. Дүрэм журмынхаа дагуу л бүх зүйл явагдсан.

“Уг мэдээллийг хэн задруулсан талаар ХӨСҮТ-ийн захирал эмч, эмнэлэгийн ажилтнуудыг өрөөндөө дуудаж, асуусан уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм зүйл байхгүй ээ. Ажилтан албан хаагчдаа дуудаж уулзсан зүйл байхгүй. Улс төрийн зорилгоор захиалгатай элдэв янзын зүйл хийж байгааг бүгдийг нь мэднэ. Миний албан тушаалыг авахаар санаархаж байгаа нөхдүүд байгаа бол ил гар. Бодитой шүүмжлэлийг хүлээж авна, доромжлол зохион байгуулалтай зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *