Categories
мэдээ нийгэм

РЦНК 40 жилээ тэмдэглэж байна

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /ОШУСТ/
буюу хэлж заншснаар РЦНК өнөөдөр 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. 40
жилийн ойн баярын талаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал
Е.Г.Михайлов мэдээлэл хийлээ.

ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов “Манай төв
Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн том төв юм. Мөн манай хоёр орны
шинжлэх ухаан болон боловсрол, соёлын хүрээнд өргөн харилцаатай байдаг.
Орос улсад их, дээд сургуулийн багш , сурагчдыг сургах зэрэг хөтөлбөр
хэрэгжүүлдэг. Гэвч Орос улсад суралцах хүсэлтэй суралцагчдын хэлний
мэдлэгийн түвшин муу байгаагаас орос хэлний гүнзгийрүүлсэн сургуулийн
сурагчид давуу эрхтэй байдаг” гэж ярив.

Тус төвөөс оюутан, сурагчдыг гурав дахь
жилдээ Орос улсад тэтгэлэгтэй суралцуулж байна. Энэ жилийн хувьд Орос
улсын Засгийн газрын тэтгэлэгээр 376 оюутан суралцах эрх авчээ. Мөн
улсын орос хэлний олимпиадад түрүүлсэн 40 сурагч тэтгэлэгээр суралцах
болсон байна.

Ойн баярын хүрээнд өнөөдөр ОШУСТ-д
“Найрамдал хамтын ажиллагааны замаар” нэртэй түүх өгүүлэх гэрэл зургийн
үзэсгэлэн нээгдэх бөгөөд соёл урлагийн тоглолттой ажээ.

Анх 1971 оны нэгдүгээр сарын 16-нд
“Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон”-ы барилгыг
улсын комисст хүлээлгэн өгч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *