Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн гомдлоо цуцалжээ

АНУ-ын алдарт дуучин Рианна аавынхаа эсрэг шүүхэд өгсөн хэргээ хэрэгсэхгүй болгожээ.

Тэрээр өөрийн аав Рональд Фентийг 2019 онд шүүхэд өгсөн бөгөөд аав нь түүний нэрийг зөвшөөрөлгүй ашиглаж, хуурамч сурталчилгаа хийн, хувийн нууцад нь халдсан гэж буруутгасан юм.

Түүнчлэн Рональд Фенти Рианнагийн зөвшөөрөлгүйгээр гадаадад аялан тоглолт зохион байгуулахыг оролдсон аж. Робин Рианна Фенти гэх бүтэн нэртэй алдарт дуучин хоёр жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Хэдийгээр ноён Фенти Рианнагийн аав боловч түүнд Рианнагийн нэрийн өмнөөс бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх мэдэл байхгүй, хэзээ ч байгаагүй” хэмээн мэдэгджээ.

Уг хэргийн шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болох ёстой байсан ч Рианна өнгөрөгч мягмар гаригт хэргийг хэрэгсэхгүй болгох өргөдлөө гаргажээ.

Үүний шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг аавтайгаа тохиролцоонд хүрсэн гэж таамаглаж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *