“Оклахома Тандерс” багийн хамгаалагч Расселл Уэстбрук өнөө өглөө “Мөнхийн” хэмээн нэрлэгддэг байсан түүхэн амжилтыг эвдлээ. Тэр “Дэнвер Наггетс”-ийн эсрэг тоглохдоо 50 оноо, 15 бөмбөг авалт, 10 ашигтай дамжуулалт өгч улирлынхаа 42 дахь трибл даблыг гүйцэтгэж чадлаа. Ингэснээр 1961, 1962 оны “Цинциннати” багийн хамгаалагч Оскар Робертсоны “нэг улиралд хийсэн 41 трибл дабл” хэмээх тавин жилийн настай түүхэн амжилтыг шинэчилж буй нь энэ билээ.
Ер нь энэ жилийн шилдэг тоглогчын өрсөлдөөнд ялах магадлал түүнд хамгийн өндөр байна. Уэстбрукийн статистик үзүүлэлтийн дундаж ч гайхамшигтай байгаа. Түүний улирлын тоглолтдоо харуулж буй үзүүлэлт нь 31,7 оноо, 10,7 самбар, 10,4 дамжуулалт хэмээн гарч буй нь мөн л Робертсоны амжилтыг сэргээсэн тоо юм.
Амжилт, шагналууд
- НБА-гийн залуу тоглогчдын бүрэлдэхүүн (2009)
- НБА-гийн Бүх оддын тоглолтын II баг (2011)
- НБА-гийн Бүх оддын тоглолтонд хоёр удаа оролцсон (2011, 2012)
- Лондон 2012 алт
- Турк 2010 алт
С.ГЭРЭЛТ-ОД