Categories
мэдээ нийгэм

Рапсыг БНХАУ руу 6 хувийн гаалийн татвартай гаргадаг байсан бол гаалийн тарифыг хөнгөлжээ

Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн долоо дахь албан ёсны гишүүн улс болсон. Энэ оны эхний өдрөөс энэ хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцээрийн хүрээнд, Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний буюу 01 дугаартай АНДХХ-ийн гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-ын гишүүн “Сүмбэр коммодит” ХХК-ний рапсанд олголоо.

Ингэснээр БТКУС-ийн 120051090 кодтой рапс хэлэлцээр хэрэгжихээс өмнө 6%-ийн гаалийн татвартай байсан бол хэлэлцээр хэрэгжсний дараа 100 хувийн гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.

Анх Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор энэхүү хэлэлцээрийг байгуулсан. БНХАУ 2001 онд тус хэлэлцээрт нэгдэн оржээ.

Хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний хөнгөлөлтийг зөвхөн эдгээр орны гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдлэх боломж олгодог нь энэ хэлэлцээрийн онцлог юм. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр үндэсний аж ахуйн нэгжүүд 2.9 тэрбум гаруй хэрэглэгчтэй, эдийн засгийн хурдацтай өсөлттэй АНДХХ-ийн зургаан гишүүн улс руу нийт 10,667 нэр төрлийн бараанд 5-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Мөн дэлхийн болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох, хөрөнгө оруулалт татахад илүү таатай нөхцөл бүрдэх юм байна. Тухайлбал, БНХАУ, БНЭУ гэсэн хоёр аварга зах зээлд нийт 5,000 гаруй нэр төлийн бүтээгдэхүүнийг 10-100 хүртэл хувийн татварын хөнгөлөлттэй нийлүүлэх боломж нээгджээ гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *