Categories
мэдээ нийгэм

RANSOMWARE гэж юу вэ?

Ransomware нь трожан эсвэл бусад төрлийн хорлонт программуудтай адилгүй бөгөөд аль хэдийнээ хэдэн сая төхөөрөмжүүд дээр тархсан, улам аюултай түгшүүр дагуулж байгаа нэгэн төрлийн вирус юм. Ransomware нь таны системд чимээгүйгээр удаан байрлаж, таны болон танай байгууллагын амин чухал файлуудыг хулгайлж маш нарийн кодоор таны бизнесийн эсвэл хувийн файлыг тань цоожилдог/encrypt/.

Одоогоор цоожлогдсон файлын цоожыг гаргах ямар ч боломжгүй бөгөөд өөрөөр хэлбэл таны мэдээлэл барьцаалагдсан гэсэн үг. Та файлаа сэргээхийг хүсвэл тэдний шаардсан төлбөрийг CRYPTO буюу цахим валют ашиглан төлснөөр файлын цоожийг /decrypt/ гаргах боломжтой. Харамсалтай нь төлбөрөө төлсөн ч файл найдвартай сэргэнэ гэсэн баталгаа байхгүй юм.

Энэ төрлийн вирус нь маш их ашигтай байдаг тул дэлхий даяар уг төрлийн вирус хөгжүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж хүчирхэгжсээр байна.

Cудлаачдын хэлснээр RANSOMWARE нь зөвхөн АНУ дах хохирогчдоос 325 сая долларын орлого олсон гэж үздэг бөгөөд дэлхий даяар маш их хэмжээний хохирол учруулсаар байна.

Тус вирусээс хамгаалахын тулд антивирусны лицензтэй програм хангамжтай байх шаардлагатай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *