Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Гончигдорж: Монгол Улсын цорын ганц дэд Ерөнхийлөгч нь би “хэвээрээ” DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..

Улсын бага хурлын дарга бөгөөд Монгол Улсын дэд Ерөнхийлөгч асан УИХын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Үндсэн хуулийг 16 жилийн өмнө баталжээ. Тэр үед та Улсын бага хурал (УБХ)-ын дарга, хуулийн төслийг боловсруулах ажлын гол цөмд байсан шүү дээ. Үндсэн хуулийг өнөө- дөр өөрчлөх талаар ярьж байна. Яг юуг нь тодорхойлж чадаагүй тул ийм яриа гарах болсон юм бэ?

-Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төгсгөлд хадагдан бичигдсэн “Мэдэхтүн сахихтун” гэсэн үгээр уншигчидтайгаа мэндчилье. УБХ үндсэн үүргийнхээ дагуу ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж, тэр дагуу Төрийн шинэ бүтцийг, төр засгийн шинэ хэлбэрийг зохион байгуулах үүргийг авсан юм. Энэ үүргийг авах гол нөхцөл нь 1990 оны ардчилсан хүчний түр хурал байгуулах, тэр түр хуралд нь ард түмнээс чө- лөөт сонгуулиар гарч ирж Үндсэн хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэсэн шаардлага дээр тулгуурласан юм л даа. Тийм учраас анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайгаар ахлуулсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УБХ-ын тогтоолоор байгуулсан түүхтэй. Түүний гол зорилго нь өмнөх тоталитар дэглэмийн хэм хэмжээг хязгаарлаж, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах Үндсэн хуулийг бий болгох байсан юм. Ийм учраас ажлын хэсгийн боловсруулсан төслийг УБХ хэлэлцэж ард түмнээрээ хэлэлцүүлэн олон зуун мянган санал авч түүнийг нь дахин хэлэлцэж нэгтгээд эцэслэн боловсруулж Ардын их хурал (АИХ)-д өргөн барьж 75 хоног хэлэлцээд 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 11 цаг 45 минутад баталсан. Энэ утгаараа шинэ Монгол Улсын хөгжлийн хүсэл зоригийн илэрхийлэл, олон мянган иргэний оролцоо бүхий дээд баримт бичиг байгаа юм. Үндсэн хуулийг шүүмжлэхээсээ илүү “Мэдэхтүн сахихтун” гэсэн ухагдахууных нь хүрээнд илүү мэдэж, илүү ойлгож, зөв хэрэгжүүлж явах нь иргэнээс эхлээд төрийн бүх байгууллагын үүрэг ээ. Шүүмжлэл байлгүй яах вэ. Гэхдээ шүүмжлэл өөрөө их ажил хэрэгч байх нь чухал. Үндсэн хууль баталснаас хойших 16 жилийн дотор манай улсын нийгэм улс төр, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөний байдалд их өөрчл өлт гарлаа. Олон сорилт дундуур энэ хууль явлаа. Үндсэн хууль өөрийн сорилтоо даван туулж чадаж яваа баримт бичиг гэж үздэг. УБХаас АИХ-д өргөн барьсан төсөл дээр гарч байсан гол маргаан өнөөдөр ч гарч байгаа шүүмжлэлийн гол төвд явж байна. Эдгээр нь Үндсэн хуулийг өөрчлөх ярианы сэдэв болж байгаа л даа. Үндсэн хуулиар парламентын Бүгд найрамдах улсын хэлбэрийг сонгосон. Төсөлд Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгож байхаар оруулсан. Гэтэл Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог байх ёстой гэсэн санал АИХ дээр сөхөгдөж хэлэлцүүлгийн гол цөм нь болж энэ хэлбэрээр батлагдсан юм. Хэрэв Ерөнхийл өгч парламентаасаа сонгогддог тэр хэлбэрээрээ Үндсэн хууль батлагдсан бол хэвийн явах боломжтой байсан. Гэтэл ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг хүчтэй сонголтын механизмтай холбогдоод маргаан үүсдэг. Тэр бүхэн эндээс үүдэлтэй. Магадгүй Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хэлбэр рүү шилжиж болно шүү дээ.

Одоогийн Ерөнхийлөгч зарим үед “Төрийн ямар хэлбэр байгаа юм бэ. Түүн рүүгээ нэг утгатай орвол яасан юм бэ” гэж хэлдэг. Үүнийг зарим улстөрчид Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжиллээ гэж хэлдэг. Тэгвэл үүнийг би парламентынхаа засаглалыг төгөлдөржүүлээд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог хэлбэрт шилжих хэрэгтэй гэж хэлж байна гэж ойлгодог.

-Та УБХ-ын дарга, Монгол Улсын дэд Ерөнхийл өгч гэсэн албан тушаалыг хашиж байсан. Шинэ Үндсэн хууль батлагдсанаар энэ албан тушаал байхгүй болсон. Уг хуулийг хэлэлцэж байх үед тухайн албан тушаалын талаар Үндсэн хуульд яагаад тусгаагүй юм бэ?

-Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс биш учраас дэд ерөнхийлөгчийн чиг үүрэг функц шаардлагагүй болсон. БНМАУ-ын Үндсэн хуульд 1990 онд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн институцийг бий болгохдоо дэд Ерөнхийл өгч бөгөөд УБХ-ын дарга гэсэн албан тушаалыг бий болгосон юм. Энэ нь тэр үедээ зөв байсан. Монгол Улсын цорын ганц дэд Ерөнхийл өгч би хэвээрээ. Цаашдаа ч парламентын бүгд найрамдах улс байх нөхцөлд дахин дэд Ерөнхийлөгчийн статусыг бий болгох шаардлагагүй. УБХ-аас АИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төсөлд засаг захиргааны нэгжийг томсгоё оо. Захиргааны хэт жижиг бүтэц Үндсэн хуульд шинээр орж ирсэн өөрөө удирдах ёс, засаг захиргааны нэгж нь нийгэм эдийн засгийн цогцолбор байна гэсэн агуулгыг илэрхийлэхэд хүндрэлтэй гэж үзсэн. Тиймээс хошууны зохион байгуулалттай 7-8 аймагтай байхаар оруулсан. Энэ бол дэмжлэг аваагүй. Би тухайн үеийн сэтгэл зүйг ойлгож байна. АИХ-ын депутатуудын олонхи нь тухайн үеийн сум нэгдлийн дарга нар байсан юм. Тэднийг би хэзээ ч буруутгахг үй. Олон жил удирдаж явсан сумыг бусдад нийл үүлэх тухай хууль батална гэдэг тэдний сэтгэлд багтахгүй байсан тул дэмжээгүй. Энэ бол маргаантай асуудал биш. Ялгаагүй 2004 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр, засаг захиргааны бүтцийг 4-5 аймагтай болгоно гээд бүтээг үй. Энэ нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудтай холбоотойгоор нутгийн өөрөө удирдах ёс, засаг захиргааны нэгж нь нийгэм эдийн засгийн цогцолбор байна гэдэг ойлголтыг хэвшүүлэхийн тулд одоо бол томсгохоос өөр арга байхгүй. Энэ бүхнээс үүдээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь амьдралаас урган гарч ирж байна гэж ойлгож болно.

-Таныг УИХ-ын дарга байсан 1996-2000 онд хүчтэй яригдаж бүр өөрчлөлт орсон байдаг. Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч санал болгоно гэдэг Үндсэн хуулийн заалт эрх мэдлийн хуваарлалтын талаар зөрчил гараад өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлсэн биз дээ?

-1996-2000 он бол их онцлогтой, олон зүйлийг таньж мэдүүлсэн он жилүүд байсан гэж хэлж болно. Төрийн эрх мэдлийн хуваарилалтын хувьд л гэхэд дандаа олонхи байсан нам цөөнх болсон. Гэхдээ 25 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин. Дандаа олонхи байсан нам сөрөг хүчин болохдоо олонхийнхоо хийх гэсэн ажлыг зогсоож байх нь чухал гэсэн ойлголттой байсан. Ерөнхийлөгч төрийн тэрг үүний хувьд Ерөнхий сайдыг УИХ-д оруулж өгөх чиг үүргээ, Ерөнхий сайдаар хэнийг томилохоо би мэднэ гэсэн эрх гэж ойлгож байсантай шууд холбоотой.

-Үндсэн хуулиар Ерөнхийл өгчид үүрэг болгоод өгснийг эрх гэж ойлгосон тул гарсан алдаа гэж үзэж байгаа хэрэг үү?

-УИХ-д олонхи болсон нам Ерөнхий сайдад хэний нэрийг дэвшүүлэв. Түүнийг нь төрийн тэргүүний хувьд оруулах үүрэгтэй юм. Гэтэл үүнийг эрх гэж ойлгоод нэг нэр дэвшигчийг долоон удаа буцааж байсан тохиолдол бий. Үндсэн хуульд түүнийг нарийвчилж өгөөгүй. Тухайн үеийн Ерөнхийл өгч хэнийг Ерөнхий сайд болгохоо би мэднэ гэж хэлээд нэрс гаргаад энэ дотроос нэр дэвшүүл гэдэг тулгалт хүртэл хийсэн шүү дээ.

-Үндсэн хуульд 1999 онд оруулсан нэмэлт өөрчлөлт Цэц дээр унасан.

-Цэц Үндсэн хуульд өөрчл өлт оруулахдаа процедурын алдаа гаргажээ. Тэр нь уг хуулийг зөрчжээ гэж үзээд хүчингүй болгосон. Тэгээд дараа нь 2000 онд тэр өөрчл өлтийг парламент Үндсэн хуулийн нэмэлт болгож баталсан юм. Тухайн үед Цэцэд маргаан үүссэн. Тэр нь нэхэл хатуутай биш байсан тул хүчин төгөлдөр өөрчлөлт болоод л явсан л даа. Үндсэн хуулийг агуулгаар нь хялбаршуулаад товч, дэлгэрэнгүй гэж ойлгодог л доо. Манайх товч нь учраас бүх зүйл орж чадаагүй. Бүх зүйл орж чадааг үй тул тус хуулийн үзэл санааны дагуу тайлбарлагдаж Цэцээр шийдэгдэж явахаар хийгдсэн юм.

-Үндсэн хуулийн шүүхтэй орнуудад манайхаар бол Цэц юм. Цэц дээр Үндсэн хууль зөрчжээ гэж унасан хуулийн заалт дахиж ямар нэг хуульд байршдагг үй жишиг байдаг гэдэг?

-Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн тухай маргаан биш. Тухайн өөрчлөлтийг оруулахдаа процедурын алдаа гаргасан гэдэг агуулгыг илэрхийлсэн. Үндсэн хуульд өөрт нь оруулах өөрчлөлт нь хууль тогтоох эрх мэдлийн хүрээнийх тул Цэц өөрөө асуудал үүсгэх учиргүй гэдэг байр суурин дээр би байдаг. Зарим орны ийм хуульд хэзээ ч өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалтууд байдаг. Хэрэв ийм заалт байдаг бол Цэц түүн дээр ярих боломжтой.

-Үндсэн хуульд хүчин төгөлдөр өөрчлөлт оруулсан 2000 оны арваннэгдүгээр сар гэдэг их онцлогтой. УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулчихсан Ерөнхийлөгчийн сонгууль хаалга тогшиж байсан үе л дээ. Тэгэхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди МАХН-аас хоёр дахиа нэр дэвшихийн тулд намын дарга Ерөнхий сайд Н.Энхбаяртай наймаалцаж тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэдэг яриа байдаг.

-Энэ бол таны болон олон түмний хэм хэмжээний түвшинд яригдаж байгаа мэдээлэл байх. Миний хувьд байх ёсгүй зүйлийг байсан юм шиг, болсон юм шиг ярианд оролцдогг үй. Хэрэв оролцох юм бол миний баримталдаг зарчим эвдэгдэх гээд байгаа юм. Хүн хоорондын албан тушаалын наймаалцал Үндсэн хуулийн болон бусад хуулийн үүрэг гүйцэтгэх ёстой алба хэзээ ч наймааны элемент байж болохг үй гэсэн хатуу зарчимтай. Үндсэн хуулиар төрийн албан тушаалтан, институц, байгууллагууд дандаа үүрэгждэг. Тэр үүргийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой эрх өгдөг.

-1999 оноос эхтэй УИХын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал байнга гарах юм. УИХ ижил эрхтэй дөрвөн гишүүнтэй УИХ-ын гишүүний халдашг үй байдлын дэд хороо байгуулж тэр дөрвөн гишүүн санал нэгдсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д оруулж болно гэж хууль хүртэл гаргасан. Гэвч энэ хуулийн заалт одоо Цэц дээр уначихлаа. Та бол өнгөрсөн хугацаанд гарсан ийм асуудлын халуун цэг дээр явлаа. Үүнийг одоо яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

-УИХ-ын гишүүний халдашг үй бүрэн эрх гэдэг нь тухайн хүн дээр байгаа юм биш. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт хадгалагддаг. Тэндээс сонгогдсон гишүүн нь төрийн эрх мэдлийн халдашг үй байдал болдог. Нэг гишүүний бүрэн эрх нь парламентын халдашгүй байдал дархлааны тухай асуудал байхгүй юу. Ийм учраас Гиш үүний халдашгүй байдлын дэд хороо гэж байгуулахдаа хамаарагдаж байгаа байнгын хорооноос хамаарахгүйгээр хамгийн олон сонгогдсон гиш үүдээс бүрдэнэ. Дараа нь тэд санал нэгдэж дүгнэлтэд хүрнэ гэж тодорхойлсон юм шүү дээ. Утга санаа нь тэр агуулгаас урган гарч ирж байгаа юм. Яагаад олон сонгогдсон байдаг юм бэ, санал яахаар нэгдэх ёстой вэ гэхээр энд намын харьяалал, олонхи цөөх гэдэг үзэл бодлын ялгаан дээр тулгуурлан гарч ирдэггүй байхыг чухалчилсан. Гэтэл Цэц ердийн үзэл бодлын зөрүүгээр шийдэж болдог зүйлтэй адилтгана гэдэг нь хэн гэдэг гишүүний асуудал орж ирэв гэдгийг улс төрийн өнцг өөс харах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь анхдагч нь болсон төрийн эрх мэдэл гэдгээс нь салгах хэлбэр рүү явуулах гээд байна. Ардчилсан намаас би, МАХН-аас нөгөө гурав энэ дэд хороонд байдаг. Тухайлбал Гүндалай гишүүний асуудал дээр улс төрийн харилцааных нь үүднээс Гончигдорж түүнийгээ хамгаална. Тэр байсан байгааг үй хамаагүй нөгөө гурвыг шийдээд ир гэж тулгаж байгаа байхгүй юу. Нөгөө гурвыг асуудалд намын байр суурин дээрээс оролцоно гэж үзээд байна. Гэтэл тэр хүмүүс тань олон жил парламентад суугаад олонхи ч болж үзсэн, цөөнх ч явж үзсэн хүмүүс. Энэ бүх батлагдсан хууль тогтоомж дундуур явж ирсэн парламентын иммунитет гэдгийг өөрийн бие дээр мэдэрсэн шүү дээ. Ингэснээр энэ хүмүүс дээр тодорхой зорилгоор дарамт учруулаад байгаа юм. Гончигдорж орох орохгүй, хамгаалах, хамгаалахгүй нь хамааг үй та гурав түүнийг шийдээд ир л гэсэн улс төрийн дарамт бий болгоод байна. Үүн дээр намайг шахаж чадахгүйтэй адил тэр гуравт ч шахалт үзүүлж чадахгүй байх ёстой байхгүй юу. -Гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дээг үүр алхаад УИХ-ын гишүү- нийг шүүх дуудаад тогтоол уншсан явдал түрүүчийн парламентын үед гарлаа шүү дээ. Үүнийг та юу гэж үздэг вэ? -Энэ бол маш буруу жишиг.

-Одоогийн нөхцөлд шүүхийн шинэчлэлийн талаар чуулган дээр ярих гишүүн олдохгүй болох юм биш үү. Олон юм яриад байвал шүүх намайг дуудах юм биш байгаа гэсэн айдас та бүхэнд төрдөг үү?

-УИХ-ын гишүүд гэдэг юмны үзүүрт явж байгаа хүмүүс. Хууль гаргахад олонхид эрх, эрх чөлөө олгохын тулд нөгөө талд нь байгаа цөөн боловч хүний эрхийг хязгаарлаж байгаа. Тэр хязгаарлагдаж байгаа хэсэг нь хэн ямар санал өгөв гэдгээс хамаарч янз бүрийн хандлагууд гарч ирнэ. Тэгэхээр УИХ-ын гиш үүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэж хэлсэн нь тэр хүнд дархлаа болж өгч байгаа нэг хэлбэр. Гэтэл тэр хаалт ашиг сонирхлыг нь хаасан хүмүүсийн өмнө хана хэрэм болж чадахгүй байна. Таны хэлсэн шиг ямар нэг юмтай хутгах, гэмт үйлдэл рүү түлхэж болзошгүй. Янз бүрийн байгууллагуудын төсөв гээд зөндөө зүйлийг бид баталдаг. Тэнд байсан хандлагаар нь тухайн гишүүн рүү тэр байгууллагууд хандаж болохгүй. Тэгэхээр гишүүний халдашгүй байдал гэдгийг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгж байж тэр хүн жинхэнэ ард түмнийхээ төлөө чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж санал өгөх учиртай. Энэ бол үүргээс нь урган гарч байгаа эрх юм. Магадгүй УИХын гишүүнийг үйлдэл дээр нь нотлох баримттайгаар баривчилж саатуулснаас бусад тохиолдолд бүрэн эрхийнх нь хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж эрхийг нь түдгэлзүүлэх явдлыг хориглож болно. УИХын гишүүн биш болсных нь дараа тэр хүнийг шалгаж болно. -Хамтарсан Засгийн газрын талаар янз бүрийн яриа гардаг. Тухайлбал Ардчилсан намд агентлаг өгөхгүй гэх мэт. Таны хувьд энэ Засгийн газрыг юу гэж үзэж байна вэ? -Ерөөсөө бид үүрэг хүлээж гарч ирсэн хүмүүс. 1996-2000 онд байсан шиг тэр байдлын солбилцсон хэлбэр. Ардчилсан нам хүчтэй цөөнх МАХН олонхи болчихсон. Ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх вэ, эдийн засгийг яаж урагш нь ахиулах вэ гэдэг үүрэг л биднийг хамтрахад хүргэсэн. Үүрэг дээрээ нэгдсэн гэж ойлгож байгаа. Харин албан тушаал дээр нэгдсэн гэж ойлгохг үй байна. Энэ утгаар нь авч үзвэл албан тушаал өгөхгүй юм гэнэ гэсэн яриа надад ер ойлгогддоггүй. Түүнээс гадна дэлхийг хамарсан санхүүгийн хямрал, түүний Монголд нө- лөөлөх нөлөөллийг багасгах үүрэг давхар ногдлоо шүү дээ. Анх гаргаж байсан шийдвэрээс хатуу үүргийн нэгдэл бий боллоо. Харин энэ үүргийг хэрэгжүүлэхэд бидэнд чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Үүнээс өмнө төрийн албанд намын үүрэг даалгавартай, намын тодорхой хэсгийн татаасаар гарч ирсэн чадварг үй хүмүүс зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Тэдэнд орон зай олгохгүй байх нь чухал. Тэдэнд орон зай олгохгүй байх нотолгоо нь шинэ томилгоо байх хэрэгтэй. Тэгээд ч Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт ороод төрийн албан хаагчид нам бус болж байна. Нам бус болно гэдэг нь чадварг үй хүмүүст дархлаа олгож байгаа хэрэг биш. Чадалтай, ямар нэг уяанаас уягдаагүй үүргээ хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлээ зарцуулдаг хү- мүүс төрд байх ёстой.

-Төрийн албан хаагч нам бус байх өнөөдрийн алхам ямар нэг шүүлтүүргүй явчихлаа. Харин тэр чадварг үй хүмүүс том хуулийн хамгаалалтад орчихож байгаа юм биш үү?

-Төрийн албаны зөвлөл, түүний салбарууд бодитой үнэлгээ өгч уралдаант шалгаруулалтаар шударга, чин сэтгэлээсээ ажиллаж энэ бүхнийг хийнэ. Одоо бол Төрийн албаны зөвлөл агентлагуудыг томилох хуулийн зохицуулалттай байгаа. Төрийн албаны зөвлөл шалгалт аваад л нэг хүн гаргаж ирнэ. Тэр нь тухайн албыг хаших болно. Тэнд яагаад ийм эрх өгөв гэхээр цаад үүрэг нь төрд чадварлаг боловсон хүчин ажиллах ёстой гэдгийг хэлж байгаа хэрэг. Ингэж цаашаа төлөвшинө. Энэ бол баталгаажуулж байгаа зүйл биш. Магадг үй ажлын хариуцлага алдах нь тухайн хүнийг огцруулах үндэслэл болно. Ажлын хариуцлага алдана гэдэг заавал эрүүгийн хэрэгт хүрэх тухай асуудал биш. Хариуцлага тооцно гэдгийг эрүүгийн хэргийн хэмжээнд хүргэж шийдвэрлэдэг буруу жишиг бий болчихжээ. Тийм байдалд хүргэлгүй хариуцлага тооцох учиртай юм.

-Та Ардчилсан намын гишүүн танай намын Их хурал дөрвөн сард хуралдана гэсэн албан бус мэдээлэл байна?

-Дүрмээр Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийл өгчид нэр дэвшигчийг тодруулдаг. Энэ асуудлын хүрээнд яригдаж байна. Түүнээс биш ямар нэг шийдвэр гараагүй.

-Үндсэн хуулиар Ерөнхийл өгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн байх гэсэн босго байдаг. Үүнийг тухайн үед Гончигдорж нэр дэвшвэл сонгогдчих юм байна гэдэг үүднээс оруулсан гэж ярьж, бичиж байсан. Энэ хэр зэрэг үндэслэлтэй юм бэ?

-Төрийн тодорхой албан тушаалд нас намбыг тооцож үздэг. Ийм уламжлалын болон эрх зүйн зохицуулалт байдаг. Тухайлбал сонгох эрх 18 наснаас эхэлж байхад УИХ-д сонгогдох эрх нь 23 наснаас эхэлж байх жишээтэй. Би бол шууд тийм үндэслэлтэй гэж хэлэхгүй. Харин ч Ерөнхийл өгчийн насыг дахиад дээшл үүлэх хэрэгтэй юм шиг байна гэсэн бодол надад төрдөг. Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож болдог шүү дээ. Ерөнхийлөгч байсан хүн тань дараа нь юу хийх юм бэ. Гэтэл цаана нь ид ажил хийх нас нь байж л байгаа байхгүй юу. Ийм ачаа даах хүмүүсээ Монголын төр ашиглах ёстой шүү дээ. Үндсэн хуульд нас заагаагүй байсан бол миний рейтинг хамгийн өндөр байсан 1993, 1997 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон 1997 оны Ерөнхийлөгчийн сонгууль болоход би 43 настай л байлаа. Тэр үед ямар ч санал асуулгаар миний нэр Монголдоо нэгдүгээрт л гарч ирж байсан (инээв). Түүнд бол би харамсахгүй байна. -Энэ жилийн Ерөнхийл өгчийн сонгуульд та нэр дэвших үү. Ардчилсан нам хэний нэрийг дэвшүүлэх гэж байна. Тодорхой хүн дээр тогтоогүй ч намын хувьд багцаалсан юм бий юу? -Ярьж тогтсон юм байхгүй. Харин би ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь наад зах нь Ардчилсан намынхаа эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэж боддог.

-Ерөнхийлөгчийн том сонгууль хаяанд ирчихээд байхад танай нам их л задгай яваа юм шиг харагддаг. Ардчилсан намын 45 нас хүрсэн ямар ч гишүүн нэр дэвшиж болно гэсэн мессежээс өөр юм алга байна шүү дээ.

-Тактик бол эхэлчихсэн байгаа байх. Эхлээд сул үг хаяя гэх мэт байж магадгүй. Үүнийг бол үгүйсгэхгүй шүү дээ. МАХН-ын хувьд ч тэр нь гээд нэг утгатай гарч ирээгүй л байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дэвшүү- лэлт нь ч өөрөө, сонгууль нь, сонгуулийн кампанийн ч иммуннительный илэрхийллийн агуулга дотор л явж байх ёстой. Энэ чиньУИХ-ын сонгууль биш шүү дээ. Тэр л бүтэлтэй байх юм бол бүтэлтэй болно. Бүтэлгүй байх юм бол аль ч нам ялгаагүй. Монголын төрийн хувьд ялгаа байхгүй. Ямар нэг наймаа байж болохгүй.

Ж.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *