Categories
мэдээ нийгэм

Прокурорууд сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхий Прокурорийн орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатийн баталсан хөтөлбөрийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн прокуроруудын дотоод сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр зохион байгуулан явуулж дуусчээ. Уг сургалтанд Монгол Улсын багшийн их сургуулийн заах арга зүйн танхимийн багш нар “Орчин үеийн суралцахуйн чиг хандлага”, “Сургалтанд сургалтын идэвхитэй аргуудыг хэрэглэх нь”, ” Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог”, “Харилцааны сэтгэл зүй” сэдвүүдээр хичээл заасан байна. Сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож сургалтын үр дүн, сургалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлуудаар прокуроруудад заавар зөвлөгөө өгөн харилцан санал солилцож, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг, чиглэл өгчээ. Мөн уг сургалтаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг болон тус төвийн сургагч багш нарын заан явуулдаг хичээлийн хөтөлбөрийг хэлэлцэж, хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн загвар модул, боловсруулж гаргахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *