Categories
мэдээ нийгэм

Профессор Ким Жинь Хый-ийг “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор шагнав

Арванхоёрдугаар сарын 24-ны өдөр Монголын сувилахуйн салбарыг хөгжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй Чусонь Их Сургуулийн “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл”-ийн дарга, профессор Ким Жинь Хый-ийг Монгол улсын боловсролын хөгжилд өндөр хувьд нэмэр оруулсан тул “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор шагнасан.

БНСУ-ын Боловсролын яам болон Солонгос судлалын сангаас явуулж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” нь БНСУ дахь их дээд сургуулиудыннөөц боломж, чадвар чадавхийг бүрэн ашиглан хөгжиж буй улс орнуудын их дээд сургуулиудад шаардлагатай байгаа тэнхимийг байгуулах, их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, орон нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмждэг төсөл юм.

Өнгөрсөн хугацаанд уг төслөөр дамжуулан МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын чанарыг сайжруулах ба Монголын эцсийн шатандаа орсон хорт хавдартай өвчтөнийн гэрийн асаргаа сувилгааг дэмжих төсөл хэрэгжсээр ирсэн. Мөн Монголын Сувилахуйн тэнхимийн багш нартай хамтарч сувилахуйн мэргэжлийн сурах бичиг боловсруулан гаргаж, уг сурах бичгүүдийг Монгол Улсын хэмжээний сурах бичиг болгохын тулд бэлтгэлийн шатандаа явж байна.

Мөн дараа жил буюу 2020 оны 2 сард Монголын гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилагч нарт зориулан БНСУ-ын Хавдар судлалын үндэсний төвд урин, тэдний гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг сувилахуйн чадварыг сайжруулах сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Боловсролын тэргүүний ажилтан” цолоор шагнагдсан Ким Жинь Хый профессор “Өнгөрсөн 2017 оноос хэрэгжиж эхэлсэн МҮИС-ийн Сувилахуйн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах төслөөр дамжуулан энэ хүндтэй шагналыг авсан маань их утга учиртай бөгөөд сэтгэл их хөдөлж байна” гэж хэлсэн бөгөөд “ Уг төслөөр дамжуулан боловсруулан гаргасан сургалтын хөтөлбөр, мэргэжлийн сурах бичиг нь төслийн үр дүнг Монголын сувилахуйн салбартай хуваалцаж, Монголын сувилахуйн боловсролыг хөгжүүлэх, цаашлаад сувилахуйн үйлчилгээний чанарыг сайжруулахын төлөө хичээх болно” хэмээн шагнал авсан сэтгэгдэлээ хуваалцсан.

Монгол Улсын засгийн газраас 2019 оны 3сард Монголын Сувилахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ким Жинь Хый профессорыг “Найрамдал” медалиар шагнасан.
“Найрамдал” медаль нь Монгол Улсын засгийн газраас гадаадын иргэдэд өгдөг шагнал дундаас хамгийн нөлөө бүхий ерөнхийлөгчийн шагнал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *