Categories
мэдээ нийгэм

Приусын татварыг буцаан олгоод эхэлжээ

Приусын татвар зурган илэрцүүд

Тавдугаар сарын нэгэнээс хойш гаалиар орж ирсэн эко автомашинаас онцгой албан татвар авсан билээ. Харин олон эсэргүүцэлтэй тулгарсан тул буцаан олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тиймээс гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн 05.01-ээс 06.14-ны хоорондох 668 мэдүүлэгт 1 тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгож эхэлсэн байна. Татвараа буцаан авах иргэд дараах шаардлагыг хангасан байна.

Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй,эсхүл тухайн машины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол МЭДҮҮЛЭГЧИД,

  • Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүлтухайн автомашиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Авто тээврийнүндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолдАВТОМАШИН ӨМЧЛӨГЧИД
  • Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалданборлуулахдаа онцгой албан татварын дүнг нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол МЭДҮҮЛЭГЧИД олгохоор журамласан юм. Өнөөдрийн байдлаар нийт 301 албан хүсэлт ирүүлснээс 06.20-ны өдрөөр Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлээд байна.

Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна. Сангийн яаманд шилжүүлсэн мэдүүлэгчийн татварын буцаалтыг сангийн яамны төрийн сангийн газраас шилжүүлгийг хийснээр хабрид автомашины татварын буцаан олголт иргэдийн гарт очиж эхэллээ. Хабрид машины онцгой албан татварын буцаалт авах мэдүүлэгчийн өргөдөл хүсэлтийг хянах, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр хүлээгдэж буй автомашины ачаалал зэргээс үүдэн Гаалийн Ерөнхий газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Замын үүд дэх гаалийн газрууд зургадугаар сарын 24-25 ны амралтын өдрүүдэд ажиллаж байна.

Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *