Categories
мэдээ спорт

Португал финалд шалгарлаа

Хөлбөмбөгийн Европын АШТ-ий хагас шигшээгийн эхний тоглолт Уэйлс, Португал хоёр багийн тоглолтоор эхэллээ. Хоёр багийн тулаанд К.Роналду тэргүүтэй португалчууд 2:0-ээр Уэйлс шигшээг илүүрхэж, аваргын төлөө өрсөлдөх эрхээ авлаа. Ингэснээр 2004 оны Европын аваргаас хойш дахин шигшээ тоглолтод шалгарч үлдээд байгаа юм.

Хоёр баг эхний хагаст гоолгүй өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст байдал өөрчлөгдөж, Португалын багийн лидер Роналдо 50 дахь минутад мөргөж гоолын салхийг нээсэн. Роналду энэ Еврогийн гурав дахь гоолоо оруулсан бол буурал тивийн бүх цаг үед ес дэх гоолоо оруулж, домогт М.Платинитай эн зэрэгцлээ.

Харин тоглолтын 53 дахь минутад Нани гоолдож тооны харицааг 2-0 болгож холдуулсан. Тоглолтын үндсэн цаг дуусах хүртэл Уэйлсчүүд гоолдож чадалгүй тоглолт дууссанаар Португал өрсөлдөгчөө 2-0 буулгаж авлаа.

Өнөө шөнө хагас шигшээд Франц, Германы шигшээ багууд тулна. Аль хожсон нь Португалтай цом булаалдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *