Categories
мэдээ нийгэм

Польш улсад манай улсын 939 иргэн амьдарч байна

1990-ээд оны эхээр манай улсын 200 орчим иргэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллахаар Польш улсыг зорьсон гэсэн судалгааны дүн байдаг ажээ. Харин одоо хоёр орны эдийн засгийн харилцаа сайжирч, худалдааны эргэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын зорих иргэдийн тоо нэмэгджээ. Одоогийн байдлаар манай улсын 939 иргэн тус улсад амьдарч байгаа юм байна. Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн улстай Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд найрамдах Польш улс хооронд байгуулсан хэлэлцээрийг өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *