Categories
мэдээ спорт

Плэй-оффын тоглолт даваа гаригт эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн 2014-2015 оны улирлын тоглолт дөрвөн сар гаруй үргэлжилж, плэй-оффт өрсөлдөх багууд энэ долоо хоногт тодорлоо. II тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч лхагва гаригт болж, плэй-оффт өрсөлдөх найман багийн байрлал бүрэн тодорсон юм.

Гурав дахь удаагийн “Супер лиг”-ийн тоглолтод 11 баг өрсөлдөж, тус бүр 20 тоглолт хийснээс өнгөрсөн жилийн аварга “SBL Хасын хүлгүүд” баг 13 хожиж, долоон удаа хожигдсоноор тэргүүлсэн бол есөн ялалт, 11 хожигдолтой Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Ханталстын ирвэсүүд” наймдугаар байраар шалгарсан. Харин энэ удаа “Сентоза арслангууд” (9+11), “Гэгээн хангай лидер” (6+14), “Хэнтий Чингис Сити” (4+15) багууд улирлын тоглолтыг өндөрлүүлсэн юм.

Плэй-оффт “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” багууд шалгарсан.

“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт:

1: “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”

2: “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд”

3: “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац”

4: “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд”

Плей-оффын тоглолт ирэх даваа гаригт Спортын төв ордонд эхлэх бөгөөд эхний шатанд түрүүлж гурав хожсон баг хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *