Categories
гадаад мэдээ

Пхеньяны худалдаанд хориг тавьжээ

БНХАУ-ын Засгийн газар Хойд Солонгос улстай байгуулсан зарим худалдааны гэрээгээ хүчингүй болгож, тус улсын худалдаанд хориг тавьж буйгаа мэдэгдсэн талаар “Синьхуа” агентлаг дамжууллаа. Тус агентлагийн мэдээлснээр “Бээжин, Пхеньянтай хийх байсан алтны наймаа, нүүрсний импорт, нисэх онгоцны түлшний экспортод хориг тавьсан” гэв.

НҮБ-ын шахалтын дагуу Бээжин цөмийн зэвсэг бүтээх болон пуужин хөөргөхөд ашиглах бүх төрлийн түлш Пхеньянд нийлүүлэхээ зогсоосон байна. Хоёр улс өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын өртөгтэй нүүрсний худалдаа хийсэн болохыг БНХАУ-ын Гаалийн газраас мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *