Categories
гадаад мэдээ

Пхеньянд саатуулагдсан ОХУ-ын завийг суллажээ

hoid solongosУмард Солонгосын талд саатуулагдаад байсан Оросын дарвуулт завины багийнхныг сулласан талаар ОХУ-ын Итар Тасс мэдээллийн агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн мэдээллэснээр,Японы тэнгис дэх олон улсын мэдлийн хэсэгт явж байсан таван хүний бүрэлдэхүүнтэй дарвуулт завийг Умард Солонгосын эргийн хамгаалалтынхан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт саатуулсан аж.

Саатуулагч талаас завьтай этгээдүүд БНАСАУ-ын усан хилийг зөрчиж, Кимчекийн бүсэд хэтэрхий их ойртон ирсэн учраас баривчилсан гэх тайлбарыг хийгээд байсан юм. Харин Пхеньян өнөөдөр саатуулагдсан хүмүүсийг суллахдаа үл ойлголцол үүссэн байжээ хэмээх тайлбар хийв. ОХУ нь БНАСАУ-тай сайн харилцаатай цөөхөн орны нэг юм. Итар Тасс агентлагийн дамжуулж буйгаар Умардын тал дээрх таван хүний бүрэлдэхүүнтэй дарвуулт завийг Өмнөдийн талын загасчид хэмээн эндүүрсэн гэх мэдээлэл байна. Умардаас суллагдсан Оросын иргэд өчигдөр өглөө Владивостокийг чиглэн хөдөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *