Categories
гадаад мэдээ

​Перу зэсийн үнийг нэмэгдүүлж байна DNN.mn

Өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс хойш Перуд, үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаалын үеэр хэдэн арван хүн амиа алдаж мянга гаруй хүн гэмтэж шархаджээ. Жагсагчид ерөнхийлөгчөө огцорч, конгрессын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.

“Financial Times” сонинд, гол уурхайнуудад олборлолт зогссоны улмаас дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 10 орчим хувийг хангадаг Перугийн зэсийн үйлдвэрүүд хаагдахад хүрчээ.

Дэлхийн зэх зээлд сүүлийн гурван сарын хугацаанд зэсийн үнэ тонн тутамд 9 мянган ам.доллар луу дөхөж, 20 гаруй хувиар өссөн нь Хятадад “COVID”-ийн хязгаарлалтыг гэнэт цуцалснаас үүдэлтэй эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Иймд Перугийн нийлүүлэлттэй холбоотой асуудал зэсийн үнэ улам өсөхөд шинэ түлхэц өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Перугийн өмнөд хэсгийн уурхайнуудад тэслэх бодис, ган зэрэг материалууд дуусаж байгаагаас гадна, шинэ ажиллах хүч авахад асуудал гарч байна гэж тус улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан, “Southern Peru Copper Corporation” корпорацын санхүү хариуцсан захирал Рауль Жейкоб “Перу улсын зэсийн экспорт хоёр, гурван сарын өмнөхөөс илт багассан” гэж хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *