Categories
мэдээ нийгэм

“PC” тоглоомын газарт дэлбэрэлт болжээ

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 7-р байрны 2-р орцны 1 давхарт дэлбэрэлт боллоо гэсэн дуудлагыг өчигдөр оройны 19:25 цагт хүлээн ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход “PC” тоглоомын газрын байранд ахуйн хэрэглээний жижиг газ дэлбэрч барилгын цонх хагарсан байжээ.

Энэ үеэр хүн өртөөгүй бөгөөд дэлбэрэлт болох үед эзэнгүй байсан байна. Хэргийн газарт цагдаагийн газраас үзлэг хийжээ.

Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 22 дугаар гудамжны 1485 тоотод хийн зуухнаас хийн газ алдаад байна гэсэн дуудлагыг өчигдөр үдээс өмнө 11:34 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 6 албан хаагч, 1 автомашинтай очиход хөгжлийн бэршээлтэй иргэн А-н төслийн хийн зуух нь хийн газ алдаж байсныг аюулгүй болгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *