Францын Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны Их дуулга тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 61 орны 412 тамирчин хүч сорьсон. Манай улсаас 13 жүдоч зодоглосон.
Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг 48 кг-ын жингийн тамирчдыг тэргүүлэн барилдаж мөнгөн медаль хүртэв. Харин тэмцээний хоёр дахь өдөр ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртлээ.
Мөн тэмцээний -66кг-ын жинд барилдсан Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын “Сүлд” спорт хороо, “Женко” клуб, “Шинэбадрах” ХХК-ий тамирчин ОУХМ Г.Хэрлэн тавдугаар байрт шалгарсан.
Ингэснээр манай улсын тамирчид “Парисын их дуулга” тэмцээнээс 1 мөнгө, 1 хүрэл медаль, шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр есдүгээр байрт жагслаа.