Categories
гадаад мэдээ

Парисын Дарь эхийн сүм галд өртсөнөөс хойш анх удаа найрал дуу эгшиглэлээ

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүмд 2019 оны дөрөвдүгээр сард гал гарч, ихээхэн хохирол амссан. 13 дугаар зуунд баригдсан, 850 жилийн настай Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэдэг.

Гал түймрийн улмаас хаагдан сэргээн засварын ажил өрнөж байгаа Парисын Дарь эхийн сүмд дахин сүмийн найрал дуу эгшиглэжээ. Зул сарын өмнөх өдөр ийнхүү Парисын найрал дуучид гал гарснаас хойш анх удаа “Jingle bells” дууг хамгаалалтын хувцас, аюулгүйн дуулга өмсөн дуулжээ.

Парисын Дарь эхийн сүм галт өртсөний дараа дэлхий даяар олон зуун сая хүн хандив өргөснөөр сэргээн засах ажил эхлэн 2024 онд дуусах төлөвлөгөө гаргасан билээ. Гэвч сүмийг сэргээн засварлаж, дахин босгох барилгын ажил өдгөө коронавирусийн тархалтаас шалтгаалан зогсонги байдалд оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *