Categories
гадаад мэдээ

Парисын аллагыг зохион байгуулагчийг хөнөөжээ

Парис дахь террорыг зохион байгуулагч Абдельхамид Абауд (Abdelhamid Abaaoud) алагдсан тухай Францын нийслэлийн прокурор Франсуа Моленс мэдэгдсэнийг Ройтерс дамжуулав.

Арваннэгдүгээр сарын 18-нд Парисын Сен-Дени дагуул хотод явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр түүнийг устгажээ. “Абдельхамид Абаудыг албан ёсоор таньсан байгаа. Сумаар сийчигдсэн цогцос түүнийх” хэмээн Моленсийн мэдэгдэлд өгүүлжээ. Цагдаагийн ажиллагааны үеэр хэргийн сэжигтэн долоон хүнийг барьсан байна. Түүнтэй хамт байсан Абаудын үеэл дүү эмэгтэй өөрийгөө дайралтын үеэр дэлбэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *