Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” олимпийн эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно DNN.mn

“Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн энэ сарын 16-21-нд Спортын төв ордонд болно. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Тодруулбал, тус тэмцээнд Монгол, Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапурын тамирчид ур чадвараа сорих юм байна. Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд дэлхийн чансааг тэргүүлж байсан ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байгаа аж.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Моннис” групп, “Mines Up” компани ажиллаж байна.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохиогдож байжээ.

Монголын бадминтон сонирхогчдын холбооны менежер Т.Ууганбаяр “Токиогийн олимпод монголчууд бадминтоны төрлөөр оролцох боломжтой байсан ч “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн тэмцээндээ оролцож чадалгүй эрхийн гадна үлдсэн. Харин Парисын олимпод бид анх удаа эрх аван оролцох зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *