Categories
гадаад мэдээ

​Пак Гын Хэг огцруулахаар өнөөдөр дахин жагсаал хийв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулахаар өнөөдөр дахин жагсаал хийжээ. Өмнөх жагсаалд ахлах болон их сургуулийн сурагчид тэр дундаа эмэгтэй сурагчид давамгайлсан 30 мянган хүн оролцсон бол үүний дараа 100 мянган хүн оролцсон жагсаал болж, төрийн удирдагчаа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.

Харин Сөүлд болсон энэ удаагийн жагсаалд одоогоор 500 мянган хүн оролцсон жагсаал болж буй аж. Иргэний хөдөлгөөнийхөн ойролцоогоор нэг сая хүн оролцсон жагсаал болно хэмээн таамаглаж байгаа юм. Энэ утгаараа нэг сая хүн жагсаалд оролцвол 2008 онд Ерөнхийлөгч И Мён Багийг АНУ-аас мах импортлох шийдвэр гаргасных нь дараа 70 мянган хүн эсэргүүцсэн жагсаалыг давах болно гэж үзэж буй юм. Цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, 170 мянган албан хаагч аюулгүй байдлыг сахиулахаар төлөвлөжээ.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн гадаад дахь нэр хүнд ч эрс унаж байна. Тэрбээр энэ сарын 19-өөс 20-нд Перугийн Лима хотод болох Ази, Номхон далайн орнуудын чуулга уулзалтад оролцох ёстой байсан ч өнжихөөр шийдвэрлэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *